Баннер
Баннер

Бяр амтагдсан Audi

Хэвлэх PDF
2253e882112bdbb5bigДизель хөдөлгүүртэй, автомат биш хурдны хайрцагтай Audi A4 бол гэр бүлийн олон талын зориулалттай ма­шин мөнөөс мөн. Гайхмаар байгаа биз?  Тэгэлгүй яахав, одоо цагт ингэж шинэчлэгдсэн машиныг олно гэдэг нэн бэрхтэй. Өөрийн компанийн бэлгэдлийг олон цагирагаар илэрхийлж гоёдог  Audi А4 дэлхийд хамгийн алдартай загварын нэг гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз. Шинэчлэгдсэн загварыг хуучинтай нь зэрэгцүүлээд харвал өөрчлөлтийг нь танихад амархан. Гэхдээ хамгийн түрүүнд гэрлийн техник өөрчлөгдсөн нь шууд л нүдэнд тусна. Харин бусад өөрчлөлт нь бараг мэдэгдэхээргүй байдаг. Радиоторын тор, дугуйны обуд зэрэг нь ялимгүй л шинэчлэгджээ... Бүхээгийн дотор ч өөрчлөлт нь эрс ялгарч харагдахгүй. Доторлогоны материал харин шинэчлэгдсэн бөгөөд Интер актив MMI системийг хуучин А6-гийн маягаар шинэчилжээ. Хамгийн сонирхолтой нь хиймэл дагуулаас авсан зургийг ашигласан навигаци юм. Мөн хуучин “дөрөв дэх” төхөөрөмжийг ашиглаж байсан хүн бол түүнийг эзэмших гээд ядраад байхгүй. Ийм хуучинсаг баримжаа нь шинэ загварт хожил авчиржээ. А4-ийн интерьер хамгийн чанартай бөгөөд сайтар сэтгэгдэж хийгдсэн байна.

80ca6d01cd285697bigЕр нь бол германчууд амар хялбарыг хайгаад байдаг хүмүүс биш юм. Зохион бүтээгчид нь өнгөц харвал тааруу гэхээр зохиомжийг аваад хэдэн арван жилийн турш түүнийгээ сайжруулахыг илүүд үзнэ. Үүний тод жишээ нь ардаа хөдөлгүүртэй Porsche 911 бөгөөд бараг хагас зууны турш шүүмжлүүлж байсан машин одоо амьд домог болсон явдал юм. Audi  загварын сонгомол машинууд нь мөн л тэр цувралынх. Нэлээд урагш тавигдсан хөндлөн хөдөлгүүр нь гучаад жилийн турш цагаа олоогүй мэт санагдаж байжээ. Гэтэл олон тооны шинэчлэлийн явцад шасси буюу арал бие нь өрсөлдөгч нарынх нь ахаархлыг төрүүлдэг болсон билээ. Германчууд хөдөлгүүртээ ч бас их анхаардаг уламжлалтай.

Хамгийн сүүлчийн загваруудад 1.8 болон 2.0,мөн 3.0 литрийн эзэлхүүнтэй бензиний хөдөлгүүр, гурван литрийн эзэлхүүнтэй дизелийн хоёр хөдөлгүүрүүдээр тус тусд нь тоногложээ. Хоёр литрийн хөдөлгүүр нь 211 морины хүчтэй, гурван литрийнх нь 272 морины хүчин чадалтай ажээ. “Ауди”-ийн шинэ машины 170 морины хүчтэй хөдөлгүүрээс нь эхлээд энэ цувралын машиныг спорт-седан гэж нэрлэж болох юм. Бензин, солярк хөдөлгүүрийн аль аль нь хэмнэлттэйд тооцогдож байна. Иймээс тодорхой нэгэн хувилбарын сонголтыг хийхэд таны түрүүвчийн зузаан л нөлөөлнө. Шинэ Audi A4  Оросын зах зээл дээр 1 сая 130 мянган рублиэр ойролцоогоор 50 сая 850 мянган төгрөг зарагдах бөгөөд дилерүүд нь захиалга аваад эхэлжээ. Харин гурван литрийн хөдөлгүүртэй загвар нь хоёр сая рублиэр зарагдана.

Бэлтгэсэн Ш.Мягмар
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..