Баннер
Баннер

Титаник кинонд гардаг шиг л аврах хантаазны төлөө тэмцэж байсан

Хэвлэх PDF
costa-conco45648945648945465rdiaИталийн эрэгт 4000 гаруй зорчигч тээвэрлэж явсан "Коста Конкордиа" хөлөг өнгөрөгч бямба гарагт хад мөргөн осолджээ. Осол болсноос 24 цагийн дараа аврах багийнхан ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор бал сарын аяллаараа явж байсан Өмнөд Солонгосын хос хөлгийн өрөөнд түгжигдсэн байсныг аварч чаджээ. Харин үүнээс гадна 40 орчим хүн ор сураггүй болсон байна. Гурван хүний амь үрэгдсэн нь тодорхой болоод байгаа бөгөөд тэдний хоёр нь Францын, нэг нь Перугийн иргэн байсан аж. Үүнээс гадна гуч гаруй шархадсан хүнийг олсноос хоёр нь нзлээд хүнд байгаа тухай "БиБиСи" агентлаг мэдээлсэн юм.

Аврагчид бал сараараа явж байгаа хосуудын аврал хүссэн дуугаар нэг их удалгүи сүйрсэн хөлөг дээр очин аврах үйл ажиллагааг эхлүүлжээ. 300 орчим зорчигч, сүйрсэн хөлгийн өрөөнүүдэд түгжигдсэн байх магадлалтай байгаа юм. Харин хөлөг онгоц хад мөргөх үед онгоцны тавцангаас далай руу хэдэн хүн шидэгдэж нас барсан, ор сураггүй болсон тухай нарийн тодорхойлох боломжгүй байгаа аж. Албаныхны мэдээллээр хөлөгт нарийн тооцоолбол 4299 зорчигч байсан аж. Хөлгийн ахмадыг саатуулсан бөгөөд, мэдүүлэг авч байгаа юм. Тэрбээр тооцоолоогүй замаар явснаас далайн гүнд байсан хадан цохиог мөргөсөн хэмээн мэдүүлээд байна.

Италийн цагдаагийн газрын мэдээллээр хөлгийн ахмадад онгоцны дүрмийг баримтлаагүй, дураараа авирласнаас сүйрэхэд хүргэсэн хэмээж байгаа тухай хэлжээ. "Коста Конкордиа" онгоцонд тээж байсан үнэт эдлэл нийтдээ бараг 114.500 тонн болж байжээ. Аврагдсан зорчигчид "Бид хөлөг гэнэт савлан доргилт өгч эхлэхэд яг л Титаник кинон дээр гардаг шиг аврах хантааз булаацалдан, завинд хүртэл суух гэж их зүтгэж байсан. Сул дорой нэгэн аврах хантааз өмссөн байвал шууд булааж өмсч байсан. Ихэнхийг нь хүүхдэд өмсгө гэж хэлж байсан. Би, өөрийгөө үхнэ гэдэгтээ итгэлтэй байсан гэжээ. Зорчигчид оройн хоолоо идэхээр сууж байх үед гэнэт гэрэл цахилгаангүй болж, ширээн дээрх аяга, тавагнууд унаж хагарах чимээ сонсогдож эхэлжээ. Хүмүүс үймж, энд тэндгүй хашгирах чимээ гарахад таван сартай жирэмсэн эмэгтэй шоконд орж, ухаан алдсан байна. "Хүмүүс бүгд л ухаанаа алдан, яг л амьтан адгуус шиг аашилж байсан.

Бид аврах завийг маш удаан хүлээсэн" хэмээн аврагдсан иргэн хэлсэн байна. "Хөлөг сүйрэх үед уг нь гэрэлт цамхаг бидэнд харагдаж байсан. Гэсэн ч тийшээ сэлж хүрч чадахгүй гэдгээ мэдсэн. Гэхдээ ихэнх хүмүүс өөрсдөө сайн дураараа эрэг рүү үсэрсэн. Тэдний ихэнх нь үхсэн болов уу" гэжээ. "Хөлөг онгоц хад мөргөв үү үгүй юу 15 минутын дараа л хажуу тийш хэлтийж эхэлсэн. Би үнэхээр ийм зүйл болж байгаад итгэж чадахгүй байсан" хэмээн бал сараа тэмдэглэж явсан хосууд хэлжээ.

Хөлөг дотроо усан сан, театр, казино, бүжгийн клуб зэрэг олон хэсэгтэй байсан бөгөөд Британи, Герман, Франц, Испани, Америк, Өмнөд Солонгосын зорчигчид байжээ. Тус онгоцыг Италийн "Fincantieri Sestri" үйлдвэрт 2004-2005 онд 450 сая еврогоор үйлдвэрлэсэн аж.

Б.Золзаяа
Эх сурвалж: Монголын мэдээ
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..