Баннер
Баннер

Италид 4,000 зорчигчтой хөлөг живжээ

Хэвлэх PDF
c555216905-costa-cruises-accidentИталийн эргийн ойролцоо 4,000 гаруй зорчигчтой “Costa Concordia” хөлөг осолджээ. Эрлийн ажил одоо ч үргэлжилж байгаа бөгөөд 40 гаруй хүн сураггүй болсон байна. Аврах багийнхан осол болсноос хойш 24 цагийн дараа  нэгэн солонгос хосыг аварчээ. Тэд бал сарын аялал хийн, “Costa Concordia”  хөлгөөр аялж байсан аж. Цаг агаар тайван тогтуун байхад учир битүүлэг шалтгаанаар осолдсон “Costa Concordia” хөлгийн ахмадыг баривчлан, ослын шалтгааныг тогтоох мөрдлөг явуулж эхэлсэн гэнэ. Эрлийн багийнхан хөлгийн гурван зорчигч амиа алдсаныг олжээ. Тэдний хоёр нь Францын аялагч, нэг нь хөлгийн багийн гишүүн Перу хүн байжээ. Ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэн бөгөөд хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Хөлөг онгоц өчигдөр буюу бямба гаригийн орой хажуу хэсгээрээ живж эхэлжээ. Солонгосын хоёр иргэн хөлгийн хоёрдугаар давхарт аюулгүй газар байхад нь эрлийн багийнхан олсон байна. Тэднийг эрэгт гаргасан бөгөөд бие нь сайн байгаа гэнэ.

Хөлөг осолдох үед далай руу унасан хүмүүсийг олохоор аврах багийн шумбагчид осол болсон тэр газрыг самнаж байна. “Costa Cruises” компанийн өмч болох уг хөлөг онгоц Газар дундын тэнгист долоо хоног тутам аялал хийдэг бөгөөд өнгөрсөн баасан гаригт ээлжит аялалдаа гарахаар Ром хотоос холгүй орших “Civitavecchia”-аас хөдөлсөн байна. Хөлөг онгоцонд юу тохиолдсоныг хэлэхэд эрт байгаа бөгөөд тус хөлөгт хад мөргөж, цахилгаангүй болж байсан туршлага бий гэж “Costa Cruises” компанийн эзэн Жианни Онорато ярьжээ. Гэрчүүдийн ярьснаар осол болох үед яг л кинонд гардаг шиг аяга тавганууд шалан дээр унаж, хүмүүс үймж сандран гүйлдэж эхэлжээ. Гэвч хөлөг хоромхон зуурт  хажуу бөөрөөр онхолдсон тул аврах завь бэлтгэх тухай бодож ч амжаагүй байна. Хөлгийн ахмад 52 настай Францеско Шеттино Costa Cruises компанид 11 жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ.

Н.Энх

Фото:
c3fd063f0bba586dd6greatc4b60b234bc35f59b0greatc5b4faf3bb358c52d2greatc7b89635ae08de6052greatc86a4419f99c9807fgreatc87ab053a39f71bf7cgreatc98c53f9b25479bc91greatc99adca7ce66c80a4c8greatc99fcd57b4c8d0d6daagreatc232f01143d43f75e1greatc656f7c7f6e7312b9agreatc16892d695490f206bgreat
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..