Бартаа ихтэй газраар цэргийн ачаа тээвэрлэх зориулалттай "төмөр илжгийг" америкууд амжилттай туршжээ. АНУ-ын БХЯ-наас хэрэгжүүлдэг DАRРА хөтөлбөр жилийн дараа гэхэд цэргийн ачаа тээвэрлэх зориулалттай "төмөр илжиг" үйлдвэрлэх 32 сая долларын гэрээг "Бостон дайнэмикс" компанитай хийсэн байна. Тэд шинэ бүтээлээ Америкийн явган болон тэнгисийн цэргийн анги нэгтгэлүүдэд нийлүүлэхээр төлөвлөжээ. Уг цэргийн робот нь босож , хэвтэх үйлдлээс гадна хүнийг дагаж явдаг бөгөөд нүдэнд нь байрлуулсан тохируулагчийн тусламжтайгаар мод, чулуу гэх мэт замын саад тотгор болон хүмүүсийг ялгадаг гэнэ. Гэхдээ тээврийн шинэ хэрэгслийн зарим иж бүрдлийг хараахан зохион бүтээж дуусаагүй байгаа бөгөөд үүнд хагас жилийн хугацаа хэрэгтэй ажээ. Тухайлбал, өдрийн турш 33 км хүртэл замд 180 кг ачааг зогсолтгүйгээр тээвэрлэх чадвартай болгох юм. "Мөн хараа-ны системийг нь ийм зайд байгаа хүн эсвэл ямар нэгэн объектыг ажиглах болон зам тааралдах саадыг туулдаг болгох ажээ. Түүнээс гадна, бас зогс, суу, эсвэл над дээр гэсэн энгийн командыг гүйцэтгэдэг болгохын тулд сонсголын систем суурилуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: Амралтын шуудан




