Эрдэнэт үйлдвэр ХК-ийн Авто тээврийн байгууллагын инженер техникийн ажилтнууд 130 тоннын даацтай «Белаз» машиныг долоо хоногт угсарч ашиглалтад оруулж байна. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Шарав тэргүүтэй нэгдүгээр Засварын газрын хамт олон парк шинэчлэлтийн хүрээнд шинэ оны босгон дээр гурван «Белаз» угсарсан бол он гарсаар хоёр машиныг угсарч дуусч байгаа юм. Өнөөдрийн байдлаар угсралтын ажил нь 80 хувьтай байгаа ажээ.З.Шарав: -Манай хамт олон энэ том машиныг долоо хоногт чанарын өндөр түвшинд угсардаг болоод байна. Бид хурдан хугацаанд чанартай угсарч ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн хэ¬вийн ажиллагаа, төлөвлөгөөт даалгаврыг биелүүлэхэд тус болж байгаа юм. Манайх 130 тоннын 23 ширхэг «Белаз» машинтай байснаас хоёр нь актлагдсан. Харин ойрын өдрүүдэд таван машинаар парк шинэчлэлт хийж байгаадаа баяртай байна. Ер нь «Белаз» машин тасралтгүй ажиллагаатай болохоор зургаагаас долоон жил ажиллаад хугацаа нь дуусч байна. Уг машин үйлдвэрээс ирэхдээ өдөр ирэх тусам шинэчлэгдэн сайжирч байгаа нь ажиглагдаж байна. Бидний хамгийн сүүлд угсарч байгаа машин бол дотроо эйр кондейшнтай байх жишээтэй гэв.
Эх сурвалж:Монцамэ




