Живсэн "Costa Concordia" хөлөг онгоцны сураггүй алга болсон 15 зорчигчийг хайх ажиллагааг зогсоожээ. Хөлөг онгоц доторх эрлийг бүрэн зогсоосон бөгөөд одоо сүйрэл болсон газраас 18 км-ийн тойргийн усанд эрлийг үргэлжлүүлэх аж.
Costa Concordia хөлөг нэгдүгээр сарын 13-нд Италийн баруун эрэгт сүйрсэн юм. 17 хүний цогцсыг олж, 15 хүн сураггүй алга болсон ажээ. Хөлгийг хоёр хувааж уснаас гаргахаар зэхэж байна. Далайн тээвэр эрхэлдэг компаниуд "Costa Concordia" -гийн зарим хэсгийг дахин ашиглах хүсэлт гаргажээ.
Н.Мөнхжин
Эх сурвалж: Зууны мэдээ




