Баннер
Баннер

Зогсоолд зогсвол зоос “урсана”

Хэвлэх PDF
angry_drivers_use_gas_relaxed_drivers“Уучлаарай, эрхэм жолооч та төлбөрт зогсоолд машинаа тавих гэж байна. Тасалбараа аван соёлтой үйлчлүүлнэ үү”. Энэ бичиг Драмын театрын өмнөх талбайн самбарт хадаастай байх. Самбарын доод хэсэгт  бичсэн үгэн дээр  шүршдэг будгаар хэн нэгэн нь “хуц” гээд биччихэж. Өнгөрсөн сараас мөрдөж эхэлсэн НИТХ-ын шинэ тогтоолын дагуу Драмын театрын өмнөх зогсоол төлбөртэй болж, үүнийг нь жолооч нарт сануулах зорилгоор энэхүү самбарыг хадсан хэрэг. Сурвалжлага хийхээр очсон тэр үед бараг машин байсангүй. Гэхдээ орой үзвэрийн цагаар энд машинаа тавьбал халааснаасаа “хөөрхөн” төгрөг гаргах хэрэгтэй болж таарах нь. “Би энд саяхан жүжиг үзсэн юм. Гэтэл гарч ирээд бараг 4-5 мянган төгрөг өгсөн байх шүү. Хотын удирдлагууд энэ утгагүй тогтоолоо одоо болих хэрэгтэй. Бид чинь тэртээ тэргүй мөнгөө төлөөд энэ тоглолтыг үзэж байгаа шүү дээ” гэж Сүхбаатар дүүргийн иргэн Л.Намхайдорж ярьж байсан. Тэр үнэн бололтой.

Жолоочдод хандсан бичиг хадсан манаачийн бүхээгт нэгэн хүн суух. Тэр хүнээс энэ талаар ямар нэгэн мэдээлэл авах гэсэн боловч хариулт өгсөнгүй. Гэтэл тун удалгүй нэгэн жолооч гарч ирээд ирээд манаачийг загнаж эхлэв. Чих тави­бал тэр машины жолооч Драмын театрынхантай ажил хэргийн уулзалтаар ирж. Театрт таван цаг гаруй болоод гараад иртэл 5000 гаруй төгрөгийг манаач “ахад” тушаахаар болсон гэнэ. Энэ хүн шиг хэдэн хүн төлбөрт зогсоолын “базалтад” өртсөнийг тааж мэдэхгүй. Ямар ч байсан хэдэн цаг тавьбал яах тухай нарийн мэдээлэл жолооч нарт хомс байгаа учраас гарч ирээд багагүй маргалддаг бололтой.

Драмын театраас гадна нийслэлийн “Хангарьд” ордны өмнөх талбайд мөн энэ зарчим үйлчилж байна. Энд хоёр ч бүхээг ажиллуулж иргэдээс мөнгө хураадаг ажээ. Гэхдээ зам товчлох гэсэн жолооч нар нэлээд хэдэн төгрөгөөр торгуулах гээд байдаг гэмтэй. “Би энд ажил хөөцөлдөх гэж л ирдэг. Зарим үед бүтэхээсээ бүтэхгүй нь их. Энэ бүрт би мөнгө хураалгаад байвал утгагүй биз дээ” гэж Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Нэргүй гэх эмэгтэй ярьж байсан юм. Үнэхээр ч мөнгө төлөх, төлөхгүйгээс шалтгаалсан маргаан энд нэлээд өрнөдөг бололтой. Зарим нь бүр машинаа унтрааж байгаад хэрэлдэж байв. Үүнээс болоод бага зэрэг түгжрэл үүсч байгаа харагдсан. Мөнгө хураадаг болсоноос хойш гурван сар өнгөрчээ. Жолооч нарын ч арга барил өөрчлөгдөж. "Хангарьд"-ын урдхан талд байрлах “Монтел” төвийн урд машинаа тавьчихаад хотын захиргаа руу алхдаг гэсэн.

Спортын төв ордны өмнөх талбай дээрх хоёр газартай адил хувь заяатай. Эндхийн зогсоолд орж ирж байгаа машиныг шар хувцас өмссөн залуу зохицуулж харагдлаа. Өмнөх хоёр газартай адил хүн нь тусдаа байранд суугаад байсангүй. Жолооч болгон дээр очиж учрыг тайлбарлаж байгаа харагдав. Жолооч нар тэнд машинаа тавихаас өөр аргагүй тул хэсэг зандарч байгаад мөнгөө сарвайж байлаа. Үндэсний сагсан бөмбөгийн тэмцээн болоод өөр ямар нэгэн уралдаан тэмцээн болоход хөгжөөн дэмжигчид хэцүүхэн асуудалтай тулгардаг аж. Гэхдээ л гадна дотны хүмүүс машинаа зогсоолд “сойдог” учраас хэдхэн хормын дотор дүүрдэг ажээ. Сурвалжлага хийхээр очсон тэр мөчид машин их байлаа. Учир нь, Бүх ард түмний 13-р спартакиадын боксын тэмцээн болж байгаа учраас хүмүүс олон байгаа харагдав. Харин төлбөрт зогсоолын тухай эндхийн манаач залуугаас тодруулахад дараах хариултыг өгсөн юм. “Уралдаан, тэмцээн болж байгаа нөхцөлд ачаалал ихтэй байдаг. Зарим жолооч нар загнаж л байдаг юм. Өмнөхөө бодвол жолооч нарын бухимдах нь арай гайгүй болсон. Энэ нь нэг талаараа зөв ч тэмцээн сонирхох гэж ирсэн хүмүүс давхар мөнгө төлөх нь хэр зэрэг юм бол гэж боддог” гэж нэрээ хэлэхийгхүсээгүй манаач ярьсан юм.

Ийнхүү энэ гурван газарт төлбөрт зогсоолын журам мөрдөгдөж байна. Гэхдээ төлбөрт зогсоолын ашгаасаа Драмын театр нь ч, Спортын төв ордон нь ч ямар нэгэн хувь хүртдэггүй гэх. Зогсоолоос хураасан бүх мөнгө Нийслэлийн авто замын санд төвлөрдөг байна. Чухам энэ санд хуримтлагдсан мөнгөөр юу хийж, ямар зам барих нь эргэлзээтэй. Тогтоол батлагдаад цөөнгүй хугацааг үдсэн ч жолооч нарын бухимдал багасаагүй байна. Гадны оронд ямар нэгэн үз­вэр үйлчилгээний газрын урд талын зогсоол хэрвээ төлбөртэй бол тухайн газартаа л ордог учиртай гэх. Тухайн үзвэрийн тасалбар дээр энэ үнэ нь нэмэгдсэн болохоор зогсоолын нэмэлт төлбөрийг төлөөд байдаггүй. Гэтэл манайд хэдэн минут зогссоныхоо төлөө мөнгө өгдөг, хураадаг болоод удаж байна. Зогсоолоос хурааж байгаа энэ их мөнгө чухам юунд зарцуулагдаж, хэний дансанд орж байгаа нь хамгийн том асуулт. Хэл ам татлан байж иргэдээс хурааж байгаа энэ мөнгийг зөв зүйлд л зарцуулаасай гэсэн хүслийг эцэст нь шивнэе.

Б.Болорсүх
Эх сурвалж: Ардын эрх
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..