Баннер
Баннер

Б.Сүрэнжав: Хуулийн дагуу л эрхийг нь хасч байгаа

Хэвлэх PDF
traffic-police-colour1Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөнийг камераар хянадаг болсноос хойш дур зоргоороо дүрэм зөрчдөг хэнэггүй жолооч цөөрсөн. Өдрөөс өдөрт ачаалал нь нэмэгдээд байгаа нийслэл хотын замын хөдөлгөөнийг зохицуулах бус хяналт тавих үүрэгтэй замын цагдаа нар дүрэм зөрчсөн жолооч нарын эрхийг хасдаг болоод удаж байгаа. Үүний үр дүнд замын хөдөлгөөний ачаалал ч тодорхой хэмжээгээр буурсан хэмээн албаны хүмүүс ярьж байна. Харин дүрэм зөрчөөд торгуулсан, эрхээ хасуулсан жолооч нар “би эрхээ хасуулах ёсгүй байсан юм, арай  дэндэж байна” гэсэн шүүмжлэл гаргаад буй. Энэ талаар Замын цагдаагийн газрын, хэвлэл мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Сүрэнжаваас тодруулсан юм.

Сүүлийн үед замын цагдаа хэт өндөр торгууль бичээд байна, эрх хасах ёсгүй зүйл дээр эрх хасч байна гэх гомдол ихээр гаргах болсон. Үнэхээр жолооч нарын хэлж буй шиг тийм хатуу хариуцлага тооцож байгаа юм уу?
-Хууль журмандаа бол замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, тохиолдолд  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу нэг мянгаас арван мянган төгрөгөөр торгох , эсвэл зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар жолоо барих эрхийг нь хасах гэсэн заалт байдаг. Харин манай жолооч нарын дунд байдаг түгээмэл ойлголт нь согтуугаар жолоо барьсан, зам тээврийн ноцтой осол гаргасан тохиолдолд л жолоо барих эрхийг нь хасдаг гэж ойлгоод байдаг. Бид өнөөдөр зөвхөн “эсвэл эрхийг нь хасна” гэсэн заалтаа л хэрэгжүүлж байгаа. Тэрнээс биш замын цагдаагаас цоо шинэ дүрэм журам гаргачихаад, ямар нэгэн аян явуулаад дүрэм зөрчсөн жолооч болгоны эрхийг хасаад байгаа юм биш.

Он гарснаас хойш хичнээн жолоочийн жолоо барих эрхийг нь хассан бэ?
Он гарснаас хойш 1500 орчим жолоочийн эрхийг хасаад байна. Гэхдээ энэ зөвхөн дүрэм зөрчсөн жолооч нарын эрхийг л хассан тоо. Согтуугаар жолоо барьсан гэх мэт өөр бусад зүйлсээр эрхээ хасуулсан жолооч нарын тоо тусдаа гарна.

Цагдаа нар торгуулиа хэт өндөр бичээд байгаа юм биш үү?
Өмнө нь бид нар дүрэм зөрчсөн жолооч нарыг 5000 мянган төгрөгөөр л торгоод өнгөрдөг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ 5000 мянган төгрөгийн торгууль жолооч нарт эдийн засгийн хувьд огт нөлөөлөхөө больчихсон гэж хэлэхэд болно. Тэгэхээр өндөр торгууль ногдуулж байж л хашраана гэсэн үг шүү дээ. Өндөр торгууль гэхээр тавь жа­ран мянган төгрөгөөр торгоод байгаа юм биш. Хуулийн дагуу 10 мянган төгрөгөөр л торгож байгаа. Харин байцаагч нар бол тэрнээс өндөр торгууль ногдуулах эрхтэй. Бид эхний ээлжинд хөдөлгөөний аюулгүй байдалд камераар хяналт тавьж байгаа. Камераар хяналт тавьж байгаа цагдаагийн алба хаагч зөрчил илрүүлсэн тохиолдолд тухайн дүрэм зөрчсөн авто машины марк, улсын дугаарыг ойролцоох цагдаагийн постонд мэдээлдэг. Тухайн постын цагдаа уг тээврийн хэрэгслийг зогсоож хариуцлага тооцдог зарчмаар ажиллаж байгаа. Мөн хамгийн олон зөрчил гаргасан буюу давтан зөрчил гаргасан жолоочийг олж хариуцлага тооцох ажлыг нэлээд эрчимтэй хийж байгаа. Нэг хоёр удаа зөрчсөн жолоочид бол тэр болгон хариуцлага тооцдоггүй. Тийм хүн хүч боломж бололцоо ч байхгүй.  

Уг арга хэмжээг авж эхэлснээр зам тээврийн осол болон жолооч нарын дүрэм зөрчих нь багассан уу?
Ер нь бол замын ачаалал тодорхой хэмжээгээр буурсан гэж хэлэхэд болно. Замын ачаалал түгжрэлийн 50 орчим хувь нь зохиомол түгжрэл байдаг. Өөрөөр хэлбэл, жолооч нар бие биенийхээ урдуур дайрсан, мөргөлдсөн гэх мэт ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс л болдог. Харин зам тээврийн осол буурсан юм байхгүй.

Х.Нарангэрэл
Эх сурвалж: Ардын эрх
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..