Баннер
Баннер

Шатахууны үнийг бууруулах эцсийн найдвар нь НӨАТ, Харин дараа нь

Хэвлэх PDF
Iran-to-Stop-Oil-Sales-in-Some-CountriesШатахууны үний өсөлт өнөөдөр улс орныг бүхэлд нь хамарсан сэдвийн нэг болоод байна. Учир нь өнгөрөгч сарын 7-ны өдрөөс эхлэн импортлогчид  шатахууны үнийг 250 төгрөгөөр нэмсэн билээ. Үнийн өсөлтийг улстөрчид, холбогдох албаныхан, өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлаж, харин шатахуун импортлогчид эдгээр тайлбарын эсрэг бат зогсч буй. Мэдээж шатахууны үнэ нэмсэний шалтагт хэн нэгэн буруутан болж үлдэх эсэх нь ард иргэдийн дунд жинхэнэ төөрөгдөл гэхэд болно.

Нефть импортлогчид үгсэн хуйвалдаж үнийг нэмсэн шалтгаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тэдэнд торгууль оноож,  улсын  байцаагчийн дүгнэлт гаргасан байгаа. Шатахууны үнэ нэмэгдсэнээс болж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл хэд хэдэн удаа жагсч, шатахууны үнийг бууруулах талаар Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг мөн хэд хэдэн удаа хийсэн. Үүний үр дүнд энэ сарын 8 гэхэд үнээ буулгасан байх ёстой гэсэн шийдвэрт хүрээд буй юм. Тэгвэл түүнээс урьдаж УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө НӨАТ-ыг тэглэх эсвэл бууруулахаар өөр гарц үлдээгүй талаар эх сурвалж хэллээ. Эрдэс баялаг эрчих хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Нефтийн бүтээгдэхүүний үнэ дахин огцом өсч болзошгүй учраас энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг НӨАТ-ынхаа хувь хэмжээг бууруулах онцгой эрхийг Засгийн газраас авах болж байна. Өмнө НӨАТ-ыг бууруулах асуудлыг Сангийн яам зөвшөөрөөгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, шатахуун импортлогчид хоёрдугаар сард ямар үнээр шатахуун импортлож буйгаа мэдэгдсэний дараа энэ асуудлыг Засгийн газарт оруулах болж байна” гэсэн хариултыг өгсөн. Тиймээс импортлогчид энэ сарын 5 гэхэд өөрсдийн үнээ танилцуулах ёстой гэнэ. Салбарын сайдын хэлснээр бол хэрэв энэ сард худалдаалах шатахуун өндөр үнэтэй орж ирвэл НӨАТ-ыг шууд тэглэх арга хэмжээг авах аж. Харин НӨАТ тэглэх эсвэл тодорхой хувиар бууруулах нь энэ сард шатахуунаа ямар үнэтэй импортлохоос шалтгаална гэлээ.

Харин нефть импортлогчид шатахууны үнэ өсгөх гол шалтгаан нь валютын хөөрөгдөл гэж үзэж байсныг албаны хүмүүс валютын хөөрөгдөлөөс шалтгаалах  үндэслэлтэй ч 250 төгрөгөөр нэмэх нь үндэсгүй гэж тайлбарласны дүнд өнөөдөр АИ-92 шатахууны үнэ 1680 буюу 70 төгрөгөөр хямдарсан. Одоо нэмэгдэлтэй худалдаж байгаа үнэ нь зөвхөн валютын хөөрөгдлөөс үүссэн үнийн дүн гэдгийг ч тайлбарласан. Харин импортлогчид энэ үнийг хуучин ханшаар нь буюу 1590 төгрөг болтол нь бууруулах ямар ч боломжгүй бөгөөд ОХУ, БНХАУ нийлүүлэлтийнхээ үнийг нэмсэн байгаа учраас цаашид шатахууны  үнийг буулгах боломжгүй гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Тухайлбал, “Петровис” компани  АИ-92 бензинийг 1780 төгрөгөөр худалдаалж байгаа. Харин үүнийг буулгахын тулд 10 хувийн НӨАТ-ыг тэглэлээ гэхэд хуучин үнэндээ хүртэл буурах боломжгүй байгаа юм. Бодоод үзье л дээ. 1780 төгрөгийн 10 хувь нь 178 төгрөг. Тэгвэл 1780-аас НӨАТ буюу 178 төгрөгийг хасаад үзэхээр 1602 төгрөг болж байгаа юм. Тиймээс НӨАТ-ыг тэглэж, тэр хэмжээгээр шатахууны үнийг буурууллаа гээд 1590 төгрөг болохгүй нь. Хамгийн сонирхолтой нь импорлогчдын олж буй орлого энд огтхон ч дурдагдсангүй. НӨАТ-ыг тэглэсэн, тэглээгүй тэдний орлогод ямар нэгэн өөрчлөлт гарахгүй юм. Тэгэхээр нийлүүлэгчдийн үнэ хэд байхаас үл хамаараад өөрсдийн орлогыг заавал олдог импортлогчдод хэзээ ч алдагдал байхгүй гэсэн үг.

Тэгвэл үүнээс арай өөрөөр шатахууны үнийг яаж бууруулж болох вэ. Үүнээс өөр гарц бий юу гэвэл үгүй гэсэн хариултыг албаныхан өгч байна.

Шатахуун импортлогчдоос 2009 оноос хойш Гаалийн болон Онцгой албан татварыг тогтмол авдаг байсан. Харин өнгөрсөн оны зургадугаар сард импортын өндөр үнэтэй шатахууны өмнө Засгийн газар буулт хийж  гаалийн болон Онцгой албан татварыг  тэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харин үлдсэн ганц боломж нь НӨАТ. Өнөөгийн үүсээд байгаад үнийн өсөлтөд одоо НӨАТ-ыг тэглэх юм уу бууруулахаас өөр гарц ч үлдсэнгүй. Импортлогчдын хэлж буйгаар цаашид үнийн өсөлт буурахгүй гэж үзэж байгаа тохиолдолд одоо Засгийн газар ямар арга хэмжээ авах боломжтой вэ гэвэл нөөцөө ашиглан интервец буюу улсын нөөцийг импортлогчдод хямд үнээр борлуулах эсвэл НӨАТ. Гэвч Засгийн газрын хуралдаанаар НӨАТ-ыг бууруулах эсвэл тэглэнэ гэхээс өөр зүйл яриагдаагүйг эхэнд өгүүлсэн байгаа. НӨАТ-ыг тэглэх юм уу, буурууллаа гэхэд дахин импортлогчдод үзүүлэх төрийн үйчилгээ буюу хөнгөлөх татвар дуусгавар болно. Одоогийн байгаа хуулиар бол. Нэг ёсондоо эцсийн амь тариа нь НӨАТ гэхэд болно. Харин интервац хийж шатахууны үнийг буурууллаа гэхэд эргээд улсын  нөөцөд ямар өөрчлөлт, бас юу үүсч болох вэ гэдэг бас л нэг асуудал. Тэгэхээр хамгийн боломжтой арга гэвэл НӨАТ-аар аргалаад өнгөрөх. Хэрэв НӨАТ-ыг тэглээд ч шатахууны үнийн өсөлтийг барьж чадахгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь хамгийн том асуулт.

Нефть импортлогчид үнээ бууруулахгүй бөгөөд энэ сарын 5-нд хоёрдугаар сарын нөөцөө татаж авна. Тэр үед хямдралтай үнээр шатахуунаа авч чадвал үнээ бууруулна гэж үнэ нэмсэний дараа хэлж байсан ч харин одоо арай өөр зүйл ярьж эхэлсэн. Тэр нь үнэ буурахгүй, импортлогч орнууд үнээ нэмээд байна. Энэ сард худалдаж авах шатахууны нөөц өнгөрсөн сарынхаас ч өндөр байх магадлалтай гэдгийг хоёр ч том импортлогч хэлээд амжсан. Харин одоо үнийн өсөлтийг тогтворжуулахад үүрэг гүйцэтгэх Засгийн газар нь ямар шийдвэр гаргахаас шатахууны үнэ өсөх, буурах нь шалтгаална. Харин ямар шийдвэр гарах нь УИХ-ын чуулган завсарлахаас өмнө шийдэгдэх учиртай.  НӨАТ-аар ч бай интервец ч бай энэ удаадаа торгоогоод өнгөрлөө гэхэд дараа нь хэрхэхийг тэнгэрт л даатгах үлдэв шив. Энэ бүхнээс хийх болох ганцхан дүгнэлт гэвэл шатахуун импортлогчид сохор зоосны ч татвар төлдөггүй болох нь.

Ш.Чимэг
Эх сурвалж: Ардын эрх
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..