Баннер
Баннер

Панз үсэргэх үү, нефть импортлогчид оо

Хэвлэх PDF
163750dfdfdfdfdfdfdfd497Сүүлийн жилүүдэд өглөө бүр харагдах болсон "теле худалдаа"-нд орж үзээгүй хүн байхгүй биз. Зах зээлд байхгүй өндөр үнэ хэлж, утсаар холбогдсон үзэгчдэд хэд дахин бага үнээр зарж буй мэт үлгэрлэдэг иймэрхүү хандлага зөвхөн телевизд ч биш Монгол даяар дэлгэрэх болов. Үнээ өндөрхөн дуугараад түүнээсээ хэлэлцэж, бага багаар нь буулгадаг "Панз" маягийн зүйлийг хэлж байна л даа. Монголд панз үсэргэж, ардуудыг шулдаг манж, хятадууд их байсан. Энэ бол гурван зууны тэртээ үе. Харин өнөө үед...

Нэг литр бензинийг 400-500 төгрөгөөр л авдаг байсан үе энүүхэнд. Цаг цагаараа байдаггүйн үлгэрээр өнөө үед литр тутам нь хоёр мянга давах шахжээ. Цаг хэдий өөр болж, үнэ дээшээ хөөрсөн ч ганц хувираагүй зүйл нь панз үсэргэх. Монголд байгаа хамгийн том панз нь шатахууны салбар гэвэл буруудахгүй байх. Нэг шалтгаан олоод, шатахууны үнээ нэлээд сайн өндөрсгөөд авна. "Та нар иймээр буувал бид тиймээр бууна" гээд панз үсэргэж эхэлнэ дээ. Хамгийн сүүлийн панзны жишээ 1590-ийг 1850 болгов. Ам.долларын ханшны өсөлт шатахууны үнэд нөлөөлсөн гэх.

Гурван сарын хугацаанд 200 гаруй төгрөгөөр нэмэгдсэн ам.долларын ханшны өсөлт шатахууны үнийг 300 гаруйгаар нэмэхэд хүргэлээ гэж үү? Засгийн газраас ажлын хэсэг гаргаж шалгуулсны дараа шатахууны үнийг тийм хэмжээгээр нэмэх үндэслэл байхгүй гэх дүгнэлтийг гаргалаа. Харин нефть импортлогчид "Та нар чаддаг юм бол ам.долларын ханшаа буулгачих. Бид тэгвэл шатахууны үнээ буулгана" гээд маадайж суув. Засгийн газраас шуурхай арга хэмжээ авсны дүнд ам.долларын ханшийг 40 төгрөгөөр буулгалаа. Харин үүний хариуд нефть импортлогчид шатахууны үнээ 50 төгрөгөөр буулгав.

Ам.долларын ханшийг хэдий хэмжээгээр буулгавал шатахууны үнээ хэдээр буулгах бол? Өнөө үеийн панзчид ардыг шулж байна гэх хоёр үндэслэл байна. Энэ сарын 7-ны өдрийн байдлаар ам.долларын ханш 1429 төгрөг байсан бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр шатахуун 100 орчим төгрөгөөр нэмэгдэхээр байжээ. Харин "Найман шарга" валютын захад ам.доллар 1475 төгрөг байсан бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр шатахуун 170 төгрөгөөр өсөхөөр байсан гэх тооцоо гарчээ. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд автобензин, дизель түлшний үнийг литр тутамд 235-260 төгрөгөөр нэмсэн нь ханшийн зөрүүгийн нөлөөллөөс нэлээд өндөр байгаа нь Засгийн газрын шалгалтаар ийнхүү тодорхой болов.

Хоёр жилийн өмнө ам.долларын ханш өнөөгийнхтэй адил 1450 орчим төгрөг байхад бензиний үнэ 1250 төгрөг байжээ. Тухайн үед нефтийн үнэ одоогийнхоос 30 хувиар доогуур байсан ч гаалийн албан татвар, онцгой албан татвар авдаг байсныг тооцвол өнөөгийнхтэй адил зардал гардаг байжээ. Харин өнөөдөр гаалийн болон онцгой албан татвар авахаа больсон байтал бензиний үнэ огцом өссөн байна. Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ 30 хувиар өсөхөд манай улсын шатахууны үнэ 60 хувиар өссөн нь манай панзчидийн шунаг сэтгэлэс үүдэлтэй гэхээс өөр юу ч хэлэх вэ. Нэмж хэлэхэд, нэг кг шатахуун нэг литр шатахууны хооронд нэлээд зөрүү байдаг юм байна.

Гааль дээр тооцохдоо тонноор буюу 1000 кг шатахуунаар тооцож төлбөрөө хийдэг. Харин Монголд ирээд, жижиглэнгээр худалдахдаа литрээр тооцдог. Нэг килограмм шатахуун 1.36 литртэй, нэг тонн шатахуун 1360 орчим литр болдог байна. Нефть импортлогчид ард түмний толгойг дэндүү хялбархан угаах гэж санаад байна уу даа. Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас, нефть импортлогч компаниудад 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин нефть импортлогчид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг шударга бус хэмээн үзэж, төр засаг уруу шатахууны үнийн өсөлтийн хамаг бурууг чихэх гэж хичээж байгаа нь дэндүү гутамшигтай.

Нефть импортлогчдын адил бүх зүйлийг бусдад чихэх бодол Засгийн газарт байсангүй. Ам.долларын ханшны өсөлтийг зохицуулж, нефть импортлогчдоо сайтар хянаж чадаагүй Засгийн газарт ч мөн буруу бий гэж үзжээ. Max болон шатахууны үнийн хөөрөгдлийн учир шалтгааныг бодитоор тогтоож, үндэслэлгүй үнэ нэмсэн газрууд, ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг ногдуулж, шуурхай арга хэмжээ авсан юм. Ерөнхий сайд С.Батболд өөрийн шууд удирдлаган дор ажлын хэсгүүд гаргаж, бодит байдлыг тогтоосны дүнд үнийн хөөрөгдлийг зогсоож чадсан. Мөн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөнд авталгүйгээр, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцож болдгийг ч харуулсан.

Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн үндэслэлгүйгээр үнээ хөөргөсөн нефть импортлогчдод хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нефть импортлогчдод 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Нефть импортлогчид энэхүү торгуулиа төлөхгүй бол торгуулиа төлөөгүй давтан хэрэг болох учраас Ерөнхий сайдын "нефть импортлох эрхийг цулах хүртэл арга хэмжээ авна" гэх мэдэгдэл биеллээ олж магадгүй таатай мэдээ байна.

Дотоодын зах зээлд давамгай байдлаа ашиглан, үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох, түүнд Засгийн газрын болон хэрэглэгчийн зүгээс тавих хяналт, зохицуулалт дутагдаж байна. Энэхүү бодит байдлыг харсны дүнд Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг Засгийн газраас боловсруулсан баталжээ. Ингэснээр сүүлийн үед гарсан шиг үнийн хөөрөгдөл дахин гарахгүй байх үндэслэлтэй болох юм.

Б.Бат-Эрдэнэ
Эх сурвалж: Монголын үнэн
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..