Баннер
Баннер

Н.Номтойбаяр: “MAK” чанартай бензин үйлдвэрлэнэ

Хэвлэх PDF
83a97effdf2f7f7cbig“МАК” компани шатахуун үйлдвэрлэж таван жилийн дараа дотоодын хэрэгцээний 40 орчим хувийг хангахаа мэдэгдлээ. Энэ талаар тус компанийн дэд ерөнхийлөгч Н.Номтойбаяртай ярилцлаа.

Нефтийн үйлдвэр хаана баригдах вэ?
Манай компани Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг түшиглэн нефтийн үйлдвэр байгуулах ажлаа ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэх гэж байна. Хүрэн нүүрсэнд нэмүү өртөг шингэсэн эдийн засгийн эрэлт хэрэгцээ бүхий ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэвэл зохистой байх вэ гэдэг талаар манай компани  багагүй хүн хүч, нэлээдгүй хөрөнгө оруулалтаар судалгааны ажлыг хийж ирсэн. Ту­хайлбал, Австралийн “white energy” компаниар  Адуунчулууны нүүрснээс дээжлэн  1500 тн-ыг авч  судалгааг нь хийлгэж үзлээ. Тэнд илчлэг багатай хүрэн нүүрсийг шахмал түлш болгож илчлэгийг нь нэмэгдүүлэх технологийн туршилтыг хийлгэсэн.  Өөрөөр хэлбэл, 2700 ккл-той хүрэн нүүрсийг 5200 ккл болгох туршилтын ажил амжилттай явагдсан. Мөн  Германы эрчим хүч үйлдвэрлэгч RWA компани бас манай үйлдвэрт туршилт хийсэн. RWA нь Европын  30 орчим хувийн эрчим хүчийг хангадаг том газар. Одоо үргэлжлүүлээд  судалгаа хийж байна. Ийм газруудаар судалгаа хийлгүүлж байгаа нь эц­сийн үр дүндээ Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах, Монгол Улсын үйлдвэржилтийн бодлогын гол хөшүүрэг болсон газрын тосыг орлох болол­цоо нэмэгдэж байгаа юм.

Үйлдвэр баригдсанаар нефтийн хараат байдлыг хэр зэрэг бууруулах бол?
Эдийн засгийн бүхий л урьдчилсан судалгаануудыг бид гадны мэргэжлийн компаниудтай хамтарч гүйцэтгэсэн. Өдгөө дэлхийн зах зээл дээр  нэг баррель нефтийн үнэ 35 ам.доллараас илүү байгаа тохиолдолд нүүрсийг хийжүүлэн шингэрүүлээд бензин үйлдвэрлэж авах нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн судалгаа байдаг. Гэтэл өнөөдөр нефтийн үнэ хэд болчихоод байгаа билээ. Нефтийн хомсдол даамжирах нь гарцаагүй болчихлоо. Тэгэхээр нефтийн үнэ буурах хандлага огт байхгүй. Оросоос шатахууны 100 хувь  хамааралтай манай улсын хувьд дотооддоо бензинээ үйлдвэрлэснээрээ газрын тос, нефтийн бүтээгдэхүүний хараат байдлыг тодорхой хэмжээнд  бууруулж чадна.

Ямар төрлийн шатахууныг ямар технологиор гаргаж авах вэ. Мөн үйлдвэрийн хүчин чадал нь ямар байх бол?
Хүрэн нүүрсийг хийжүүлээд хийгээ шингэрүүлэн метанол гаргаж авах юм. Метанолоосоо АИ-92-той адил химийн орц найрлагатай бензин үйлдвэрлэхийг л гол зорилгоо болгосон. Энэ бензинийг гаргаж авахын тулд юуны түрүүнд ил уурхайг зохион байгуулах шаардлагатай. Мөн үйлдвэрийнхээ эрчим хүчний хэрэгцээг до­тоодоосоо хангах зорилго тавьж, 300 мгв-тын хүчин чадал бүхий цахилгаан станцыг тус орд дээр барьж байгуулахаар төлөвлөөд байна. Үйлдвэр маань жилдээ 400 мянган.тн шатахуун гаргаж авах хүчин чадалтай. Энэ үйлдвэрийн хэрэгцээнд 300 мгв эрчим хүч үйлдвэрлэх чадал бүхий цахилгаан станц барина. Ингэснээ­рээ ил уурхай, эрчим хүч, жилдээ 400 мянган тн бензин үйлдвэрлэх  аж үйлдвэрийн цогц төв бий болж байгаа юм.

Шатахууны үнээ нэлээд хямд тогтоосон гэсэн. 2017 он гэхэд одоогийн тооцоолсноор байж чадах бо­лов уу?
Гадны инженер техникийн байгууллагуудтай хамтран олон жилийн хамтын ажиллагааны судалгааны үр дүнд энэ тооцооллыг гаргаж ирсэн. Бүх үнийн өсөлт, хэлбэлзэлийг харгалзсан байгаа. Урьдчилсан байдлаар литр бензины үнэ 1200 төгрөг байхаар тооцоо гаргасан. Тооцооллын энэ  аргачлал цаг хугацааны хувьд нэлээд дөхүүлдэг. 10-20 жилийн дараахь байдлаар тооцоогүй, ердөө таван жилийн хугацааны тооцоо учраас харь­цангуй бодитой тоо гэж үзэж байгаа. Гэхдээ өнөөгийн байгаа нөхцөлөөрөө  явах юм бол өсөх нь тодорхой зүйл. Хамгийн гол нь үйлдвэрийг  цаг хугацаанд нь ашиглалтад оруулах.

Жилдээ 400 мянган тн шатахуун үйлдвэрлэнэ гэхээр дотоодын хэрэгцээний хэдэн хувийг хангана гэсэн үг вэ?
Манай улс одоогоор 800-гаас сая тн нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирж байгаа. Сая тн гэж бодоод үзэхэд бид  40 орчим хувийг нь хангах юм. 2017 онд үйлдвэр, уул уурхай ашиглалт маш ихээр нэмэгдэнэ. Тэр хэрээр нефть бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихэснэ. Мэдээж хэрэг ДНБ-ий хэрэгцээ өнөөд­рийнхөөс хэдэн хувиар өснө. Тийм болохоор өнөөдөр яг тодорхой тоо хэлэх амаргүй.

300 мгв-ын цахилгаан станц гэдэг бол маш том хөрөнгө оруулалт. Магадгүй эрчим хүчээ импортлох шаардлага гарч болох юм?
Юуны өмнө  бид дотоод хэрэгцээгээ хангах, зүүн бүсийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Өнөөдөр Чойбалсан хот 35 мгв-ын хүчин чадалтай станцтай. Энэ станц үндсэндээ Дорнод аймаг болон зүүн бүсийн гурван аймаг буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатарыхны эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж байгаа. Гэтэл зүүн бүсэд аж үйлдвэрийн томоохон цогцолборууд нэмэгдэхээр яригдаж байна. Энэ мэтээр дотоодын эрчим хүчний хэрэглээ өсөх учраас 300 мгв-ын станц зөвхөн манай өөрсдийн хэрэгцээнд байна. Илүүдэл эрчим хүчээ зүүн бүсийн гурван аймгийг хангахад зориулна.

Адуунчулууны ордын нөөц нефтийн үйлдвэрийн хэдэн жилийн хэрэгцээг хангана гэж тооцоолж байгаа вэ?
Тус ордын нөөцийг 47 жил ашиглах тооцоо гаргасан. Энэ бол 300 мгв цахилгаан станц болон 400 мянган тн бензин үйлдвэрлэх, ил уурхай олборлолтынхоо бүхий л эрэлт нийлүүлэлт бодолцож гаргасан шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа.

Ажиллах боловсон хүчин бэлэн үү. Хичнээн ажлын байр шинээр нэмэгдэх вэ?
Зөвхөн ил уурхайд л гэхэд 280-350 ажлын байр, цахилгаан станц, шатахууны үйлдвэрт гээд нийтдээ 3000 гаруй хүний ажлын байр шинээр бий болно. Бид хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж болж байна. Технологийн хувьд асуудал алга. Хамгийн гол  боловсон хүчний асуудал хүнд. Энэ чиглэлээр мэргэшсэн хүн дутмаг байна. Гэхдээ манай компани    тус үйлдвэрт ажиллах инженер техникийн ажилтнуудаа Япон, Гер­ман, Швейцарь, Орост сургаж байгаа.  

Аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах нийт хөрөнгө оруулалт хэд вэ. Гаднаас хөрөнгө оруу­лалт авах уу?
Хоёр тэрбум ам.доллараар барилга байгууламж босно. Нарийвчилсан зураг төслийг Германы компаниар сая гаруй ам.доллараар гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн. Хөрөнгө оруулалтыг өөрсдөөсөө л гаргана. Мэдээж хэрэг гадны томоохон банк санхүүгийн байгуууллагуудаас дэмжлэг авах нөхцөл яригдаж байна.

Төр засгийн зүгээс ямар дэмжлэг авч байна. Дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх юм?
Төр засгийн зүгээс дэмжлэгээсээ дарамт үзүүлэх нь их шүү дээ. Одоохондоо төр засгаас айхтар дэмжсэн ч юм алга. Садаа болсон ч юм алга. Гэхдээ 300 мгв-ын  цахилгаан станцыг барих зөвшөөрлийг олгох шатан­даа явж байна. Дэд бүтцийн хувьд  ямар нэгэн нөлөөлөлгүйгээр үндэсний хэмжээний төмөр замын төсөл хэ­рэгжээд явж байна. Тэгэхээр асуудалгүй болж байна гэсэн үг. “Мянганы зам” гээд тийшээ явж байна. Автозам, төмөр зам ашиглалтад орчихвол бусад асуудал гайгүй дээ. Эрчим хүчийг бид өөрсдөө үйлдвэрлэнэ.

Шатахууны үнийн өсөлтийг та хэр бодитой гэж үзэж байна?
Нефть импортлогчид ярьж байгаад зөвхөн  ашиг орлогоо бодоод нэмчихээгүй нь тодорхой. Тэртээ тэргүй  олон улсад ч гэсэн нефть  өсч байгаа. Нефть импортлогчдод Засгийн газраас 10 тэрбум төгрөгийн торгууль оногдуулж байх шиг байна лээ. Маргааш нөгөөдрөөс нефтийн компаниуд хариу  мэдэгдэл гаргах сурагтай байна.

Д.Цогзолмаа
Эх сурвалж: Өдрийн сонин
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..