Баннер
Баннер

Нефт нийлүүлэх гэрээг Хятадтай хийнэ

Хэвлэх PDF
zandanshatar400x320-middleГадаад харилцааны сайд Г.Занданшатараас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

-Өнгөрөгч өдрүүдэд БНХАУ-д айлчилсан айлчлалын ач холбогдлын талаар тайлбарлаач. Шатахууны нийлүүлэлтийн асуудлаар үр дүнд хүрсэн гэж сонслоо?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцсэн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг нэгтгэсэн, хөндөж ярьсан асуудлуудыг урагшлуулах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн айлчлал болсон. Айлчлалын үеэр бид үндсэн таван асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. Үүнд Монгол Улс, БНХАУ хоёрын хооронд тогтоосон, зарлан тунхагласан стратегийн түншлэлийн харицааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хувь хүмүүс, иргэд хоорондын харилцаа-ны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, улстөрийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлын давтамжийг идэвхжүүлэх, илтгэлцлийг бэхжүүлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн асуудлуудаар бүх чиглэлээр тодорхой яриа хэлэлцээр тохиролцооны түвшинд хүрсэн ажил хэрэгч уулзалтууд боллоо.

Шатахууны нийлүүлэлттэй холбогдуулж, ямар хэлэлцээр хийв?
- Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр таван гол асуудлыг хөндөж тавьсан. Ялангуяа Монгол Улсад нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах асуудал бий. Энэ зорилгоор нефтийн чиглэлд гурван чиглэлд хамтран ажиллах саналд харилцан тохиролцож чадлаа. Тийм ч учраас Монгол Улсад урт хугацаанд тогтвортой нефть нийлүүлэх талаар гэрээ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр хамтарч байгуулах асуудлаар техник эдийн засгийн үндэслэлийг барьж байгуулах тал дээр хоёр талаас ажлын баг гарган харилцан тохиролцоонд хүрч чадлаа. Түүнчлэн Монгол Улсын нефть хайгуул, импортын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Нөгөө талаас ямар асуудал тавьж байна?
-ОХУ-аас авах хийн хоолойг тавих асуудалд шугамыг Монголын талаар дамжуулан өнгөрөх асуудлыг судалж ярилцъя гэдэг асуудлыг хөндсөн зэрэг айлчлалын хүрээнд тодорхой яриа хэлцлүүд хийгдсэн. БНХАУ-аас түр хугацаанд Тавантолгой, Оюутолгойн төсөл дээр эрчим хүч экспортлох цахилгаан станц шинээр баригдтал ойрын хоёроос гурван жилийн хугацаанд эрчим хүч импортлохоор боллоо. Эдгээр улс орны эдийн засгийн гол хөшүүрэг болсон төслүүдийг цахилгаан станц барьж байж урагшлуулж чадна. Энэ тал дээр тодорхой тохиролцоонд хүрч чадлаа.

Үүнээс гадна нүүрсэн дээр зарим орон нутгийн байгууллагын зүгээс тонн нүүрс тутмын боловсруулснаас 120 юань, боловсруулаагүйгээс 60 юанийн тариф тогтоосон шийдвэр гарсан байсныг олон улсын байгууллагуудын дэг журмын хүрээнд чиглүүлэх асуудлыг ярьж, хэлэлцээд үндсэндээ дээрх татварыг байхгүй болгох тал дээр харилцан тохиролцож чадлаа. Эдийн засгийн асуудлуудаар тодорхой тохиролцоонд хүрсний зэрэгцээ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын компаниуд байгаль орчин, ард түмэнд ээлтэй нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтарсан хариуцлага хүлээх чиглэлд Хятадын Гадаад хэргийн сайд шаардлага тавьж, томоохон компаниудыг ард иргэдийн тусын тулд тодорхой хариуцлагатай ажиллах чиглэлээр тохиролцоонд хүрч чадсан.

Б.Мандах
Эх сурвалж: Ардын эрх
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..