Баннер
Баннер

Шатахуун импортлогчдод хэлэх үг

Хэвлэх PDF
res01_attdfdfdfdfdfpic_briefМонголчууд, Монголын төр хэдхэн импортлогчдод хэтэрхий дарлуулж байна. Тэд нэг орой уулзаад “Долларын ханш өсч байна. Цаашдаа ч өсөх байх. Хэдүүлээ шатахууныхаа үнийг нэмье. Ойр ойрхон дахин дахин нэмж байхаар нэг мөсөн 280-300 төгрөгөөр нэмчихье” гэж яриад л тэр оройноос нь үнээ нэмчихсэн. Ингэхдээ Засгийн газрын дэд сайдыг бол хүн чинээ тоосонгүй. Шударга өрсөл­дөөн хэрэглэгчийн төлөө газрынхныг бол бүр ч “хүүхэлдэй” аятай үзэв. Үнэ нэмэгдэхээс нь ам­жиж авах гэсэн уртаас урт дараалал ард түмний амьжиргаа ямар байгааг харуулсан. Гэхдээ хатуу сэтгэлтэй импортлогчдод энэ огт падгүй байв. Үнэ нэмэгдэхээс нь өмнө амжиж банкаа дүүргэсэн ч шатахуун бол өнөөгийн нийгэмд талхнаас өөрцгүй хэрэглээ. Тэгээд ч ганц нэгээрээ үнээ  нэмсэн бол хэрэглэгчид хямдхан руу нь хуйлрах байлаа. Тэгэхгүйгээ импортлогчид мэдэх учраас үгсэн тохиролцож, үнээ нэмэхтэйгээ. Шатахууны үнийг дагаад такси, нийтийн тээвэр, талхны үнэ хүртэл өсч, иргэдийн бухимдал эцсийн цэгтээ тулаад байгаа. Харин Засгийн газрын тэргүүн Сү.Батболд өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, хэдэн хурган даргыг халах, дураараа импортлогчдыг 10 тэрбумаар торгохыг үүрэгдэв. Энэ бол Монголын хувьд эмгэнэл.

Уг нь Монголын хөрсөн дор газрын тос бий. Үүнийг зарлан тунхаглаад хорин жил өнгөрчээ. Анхны Ерөн­хийлөгч дээлээ тосолсноос хэтэрсэнгүй. Монголын газрын тосыг хятадууд боловсруулаад машиндаа хийж байна. Харин бид хэдхэн хүний далайсан гараар явган явж, далласан гараар машинтай давхих болж.   

Бүх зүйл нефть импортлогчдын гарт оржээ. Тэд кофе уунгаа Монголын эдийн засгийг сөхрүүлж, гайгүй явсныг нь гуйлгачин болгож, хоосон хонуулах шийдвэрийг гаргана. Тамхилангаа байгаа мөнгөндөө бензин авахаар шоргоолж шиг ар араасаа дугаарлах иргэдийг харж таашаал авна. Мөнгө нь тэрбум тэрбумаар өсч байгааг харан ямар их хүчтэйгээ мэдэрч, “Хэн намайг зогсоох юм бэ. Эрх мэдэл бидний гарт байна” хэмээн ихэмсэглэдэг биз. Төрийн ордонд шатахуун нэмсэн шалтгаанаа тайлбарлахаар очихдоо “Чамд хэлэх зөвлөгөө байна. Чи битгий хуц аа” гэх нь холгүй гардаг тэд ер нь хэн юм бэ.


Монголчууд бүхэлдээ тэдний гарын аясаар...

Уг нь тэднийг дур зоргоор нь үнээ нэмэхийг хориглох, хянах яамнаас эхлээд хэд хэдэн агентлаг байдаг ч бүгд гарт нь орчихсон. Юун иргэдийн эрх ашгийг тэднээс хамгаалах. Харин ч эсрэгээрээ. Иргэдээс нөгөөдүүлийнхээ эрх ашгийг хамгаалдаг. Тэр нь ч сүүлийн хэдэн жилд батлагдсан зүйл. Ер нь их л тааламжгүй сэдэв дээ, энэ. Таатай мэдээ гэвэл өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын хуралдаанаас шатахуун импорлогчдыг 10 тэрбумаар торгохоор болсон. Тэглээ гээд иргэдээс авсан мөнгийг эргүүлээд өгөх биш. Нэг нөхрийн халааснаас гараад нөгөө луйварчны мэдэлд шилжих нь дамжиггүй. Тэр байтугай өнгөрсөн жил ногдуулсан торгуулийг импортлогчид өнөө хэр төлөөгүй байгаа гэх мэдээлэл чих дэлсэж эхэлсэн. Хариуцлага тооцож байгаа нь энэ. Энэ удаагийнх ч бас ирэх жилийн өдий гэхэд төлөгдөлгүй мартагдсан байна биз.

Нефть импортлогчид. Энэ үг өнөөдөр дарангуйлагч, эсвэл төрийн эрхийг баригч гэдгээс нэг их ялгаагүй утгатай болчихож. Ажилчин шоргоолж шиг монголчууд тэдний албат ч юм шиг. Зоргоороо тогтоосон ханшийг нь “Жа” гэж байгаад л ёс юм шиг төлдгийг өөр юу гэхийг хувьдаа хэлж мэдэхгүй юм.

Ер нь шахатуун импортлогч гэж хэн байна вэ? Хамтдаа харъя л даа.

“Жаст” групп. Энэ компанийн ард УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Цэнгэл  бий гэлцэх. Тэд хэн байсан. Орлого нь жилийн жилд бөглөсөн хөрөнгө орлогын мэдүүлгээр нь хэд дахин өсч, түүнтэй зэрэгцээд ядуусын тоо хэд дахин нэмэгдсэнийг эргээд нэг харьцуулаад хараарай.  


“Петровис”. Монголын ганц саалийн үнээ байсан “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэг томоохон эзэмшигчдийнх нь нэг. О.Содбилэг Эрдэнэтэд нэр дэвшинэ гээд хэзээний сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихсэн яваа. МАН-ын бага хурлын гишүүн. Халаасныхаа зузаанаар сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтын хамгийн эхний эгнээнд бичигдэнэ. Түүний ээж Д.Туяа 2004-2008 онд Завханаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, багагүй хугацаанд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Өдгөө Германд Элчингийн зөвлөхөөр ажиллаж буй. “Петровис”-ийн захирал Ж.Оюунгэрэлийн хувьд улс төр ярьж гүйгээд байдаггүй ч МАН-д багагүй хөрөнгө оруулалт хийдэг талаар гишүүд нь шагшин магтана.

“Сод Монгол” групп. Шахатууны үнэ нэмсэн ч Ц.Анандбазар, шав тавьсан ч, хийд барьсан ч Анандбазар, морь уралдсан ч, бөх барилдсан ч Анандбазар. НИТХ-ын төлөөлөгч тэрээр хамгийн сүүлд дорноговьчуудад 160 тонн гурил тарааж сайн үйлсийн эзнээр тодроод байгаа. Тэрээр сонгуулиар тус аймагт нэр дэвшихээр шийдсэн бололтой. Сумдын эмч нарт мотоцикль тарааж, суурин иргэдэд нь гурил тараагаад сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлчихсэн гэсэн.   

“Магнай трейд”-ийн Г.Магнай. Ардчилсан намын гишүүн. Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхий­лөгчийн сонгуульт ажилтай. Бас л нэр дэвшихээр зэхэж буй нэгэн.

“Шунхлай” групп. УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн эзэмшил. “АПУ” ХК-иас эхлээд үндэсний томоохон үйлд­вэрүүдийг эзэмшдэг түүнийг улстөрчөөс гадна уяачаар нь түмэн андахгүй. “Толин хул”-ын үгийг бичсэн мань хүнийг “Женко” Х.Баттулга “архины бизнестэй улстөрчдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй” байх хууль санаачилж сандаргасан. Түүний тусламжтайгаар шатахуун импорлогчид олон ч удаа татварын хөнгөлөлт эдэлсэн.

Монголын иргэн бүрт хамаатай бизнестэй энэ бүлэглэлүүд сүүлийн арваад жил “Ямар ч ашиггүй бизнес, дандаа алдагдалтай ажиллаж байна” гэдэг ч нэг нь ч бизнесээ орхидоггүй нь бодит байдал дээр эсрэгээрээ гэдгийг гэрчилнэ. Монголын бүх мөнгийг гартаа эргэлдүүлж байдаг энэ эрхмүүдээс Монгол өрх бүрийн өдрийн хоол, өмсөх хувцас хамаардаг.

Харин тэд одоо өөрсдийн бизнесийн шинэ шатыг улстөрд орсноор эхлүүлэх нь. Магадгүй дараагийн парламентад шатахуун импорлогчдын бүлэг  бий болох магадлал туйлын өндөр байгаа. Ингэснээр өөрсдөдөө ашигтайгаар аливаа журам, татвар, хуулийг батлуулж чаддаг байсан тэд одоо өөрсдөө хуулиа санаачлаад батлах нь. Магадгүй тэгснээр замын түгжрэлээс эхлээд машины тоо хүртэл буурсан үзүүлэлт бий болно. Хаданд гарсан үнэтэйгээр шатахуунаа зарвал “аксент”-тай халтуурчдаас эхлээд олон хүн машиныхаа түлшийг авч хүчрэхгүй гэртээ сууна. Тэднийг дагаад 10-20 мянган өрх өлмөн, зөлмөн өдөр хоногийг өнгөрөөнө. Хэрэв тэгвэл өндөр үнэтэй таксигаар үйлчлүүлэх хүн ч олдохгүй болох нь тодорхой.   

Иймэрхүү байдлаар л монголчуудын амьдрал, ирээдүй тэдний гарт орчихож. Нефтийн үйлдвэртэй болно, үйлдвэрийн шав тавина гэхчлэн арваад жил ярьсан аманцар улстөрчид, шатахуун импортлогчдын халаас хором хоромд дусал дуслаар түнтийнэ.

Харин тэр хооронд 40 орчим хувьтай байгаа ядуурал 60 хувьд ч хүрч мэднэ. Ерэн хувь ч болох юм бил үү, хэн мэдлээ.

Хамгийн дургүй хүрмээр нь наанадаж өрх болгон, цаашлаад хүн бүхэн машин хөлөглөхийг хүсч байгаа ч тэд­ний оролцоотойгоор тэрхүү хүслээ биелүүлж чаддаггүй нь нууц биш. Улстөрчдийн тусламжтайгаар тэд биднийг дэндүү дээрэлхэж байна аа.

Эцэст нь тэдэнд хэрэглэгчийн нэрийн өмнөөс ганцхан зүйл хэлье. Та нар битгий давар аа...  

Л.Нарантөгс
Эх сурвалж Ардын эрх
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..