Баннер
Баннер

Зам тавьцгаа! Наан чинь монгол жолооч давхиж явна

Хэвлэх PDF
gadsdsdsdsdsdsdsdsdsarЗа энэ л орчуул уулзвар тэр чигтээ түгжирлээ гээ л харж байнгуут тэр заавал тийшээ орно. Уулзвар яг л фото зураг шиг хөдөлгөөнгүй болж цагдаа ирэхээс нааш тэр чигтээ л байна. Тэр өөрөө тийшээ орчуул түгжээ үүсгэхээ там тум ч болох нээ мэдэж байж магадгүй. Гэвч урд нь багтаад орчих зай байсаар байтал зүгээр хараад зогсоно гэжүү? Тииийм их тэвчээр гаргаж зогсох тэр ямар гэм хийсэн юм бэ!

Цагдаа ирлээ, түгжээс мултарлаа, удаан ч гэсэн машинууд урагшилж эхэллээ. Тэр өөрийн эгнээгээ бариад л явбал очих газартаа хүрнэ. Гэвч хажуу эгнээнд нь сул зай харагдаа л бол зөнгөөрөө тийшээ чихнэ. Тэгээд явж байтал нь түрүүн өөрөө байсан эгнээнд сул зай гарна. Тэр буцаад л огло харайна. Харин жинхэнээсээ баруун юмуу зүүн эргэх гэж байгаа жолооч эгнээ солихдоо түүний урдуур таарчвал тэр үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Бүр хэзээ ччч! Тэр амь настай нь холбоотой, секунд доолиор хэмжигдэх ажилтай хүн.

Уг нь нэг машин 5 хүрэхгүй л метр урттай. 5 метр зайг машин хэр удаан туулах вэ?

Гэрлэн дохиогүй уулзварт явган хүний гарцаар гарч байгаа хүн давуу эрхтэй. Машин унагч түүнийг бууж үнсдэггүй юмаа гэхэд зүгээр урдуур нь явж өнгөрөхийг хүлээх үүрэгтэй. Гэвч... “түй май!”. Сигналаа чарлуулна, гэрлээ анивчуулна, хаазлана, ухасхийнэ дотроосоо гараа зангидаж занана. Эцэст нь өөрөө түрүүлээд гараад явна. Ураа! Тэр өөртөө мангар их цагийн хэмнэлт гаргаж чадлаа. Бүхэл бүтэн 2 секунд. Ажил хэрэгч хүнд бол энэ маш их хугацаа шүү.

Түгжирч ядаж байхад улаанаар зогсох гэдэг бол түүнд бөөн там. Тэр хэдэн хормыг арай ядан даван туулж ногоон гэрэл нэг юм аслаа. Түүний санаа ааль хэдийн уулзвар даваад давхиж явахад урд талын хөдөлж ядсан юм явж өгдөггүй ээ. Сигналаа шаттал нь дарна. “Яваад өгөөчээ новшоо!”. Уг нь дүрмэнд “ногоон гэрлээр хөдөлгөөн эхэлнэ” гэж байгаа. Бас машинд хөдөлж явж эхлэх өөрийн гэсэн техникийн хугацаа ч бий. Гэвч тэр ямар хамаа байнаа, давхих гээд байх чинь.

Уулзвар дээр улаан асчаагүй л бол шар проблэм биш. Үсрээ л шарсан өндөгний шар шиг санагдуул санагдна. Уг нь шар гэрлээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг дүрмээр хориглох боловч тэр нь “самрын ясаа кармаалж яваад хогийн саванд...” гэдэг хүн нь өөрөө хүсвэл л нэг хийж магадгүй, гэхдээ хэзээ ч хүсэхгүй шаардлага шиг.  

Харин өөрөө ногоон асахыг хүлээж байгаа эхний машин байх юм бол “хөдөлгөөн шар гэрлээр эхэлнэ” гэсэн хувийн дүрмээрээ ухасссс.... гээ л гараа явчна. Уулзвар нэвтрэхдээ уулзварт нэгэнт орцон байгаа тээврийн хэрэгсэлийг өнгөрүүлж байж нэвтрэх дүрэмтэй. Гэвч түүнд ингээд суужээдэг тэвчээр даанч нэг заяасангүй. Орж л орхино. Ингээд түгжирлээ. Миний бичлэг эргээд эхэндээ очлоо. Хэзээ ч хэлбэрээ алдахгүй нэгэн сайхан тойрог үүслээ.  

Тойргийн гаднаас нэг юм хэлчхэд: Монголын зам дээр “цагдаа байна” эсвэл “цагдаа алгаа ор ор” гэсэн хоёр л үндсэн дүрэмтэй. Би харилаа, машинаа жоохон халааж байгаад алалцаад явлаа.

Нийчлэгч: Артаньяан
Эх сурвалж: http://artanyan.niitlelch.mn
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..