Баннер
Баннер

Эрх мэдэлгүй дарга нарыг халсан нь буруу

Хэвлэх PDF
79ff2e92d59f5672bigБаасан гаригийн үдээс хойшхи хуралдаан засгийн газрын цагаар үргэлжилж гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонссон юм.  

Уг хуулийг батлагдсанаас хойш жил зургаан сарын хугацаа өнгөрч байгаа ч хуулийн хэрэгжилт муу өрсөлдөөний асуудал хариуцсан агентлагийн үйл ажиллагааны ил тод байдал, улс төрөөс хараат бус болон бие даасан байдал хангалтгүй, гол нэрийн бараа үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд нь үгсэн хуйвалдах эсхүл зохиомлоор үнэ хөөрөгдөх байдлаар шударга бус үйл ажиллагаа явуулдаг, эдгээр аж ахуйн нэгжүүдтэй тооцох хариуцлага сул байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Сүүлийн өдрүүдэд өрнөөд буй үнийн өсөлт, нефтийн бүтээгдэхүүний үнийн нийлүүлэлтийн доголдлыг далимдуулж давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хязгаарлаж, зохиомлоор үнэ нэмсэн тухай тохиолдлууд энэ асуулгын гол сэдэв байж Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь ийм нөхцөлд хүргэж байна гэх дүгнэлтийг гишүүд хэлж байлаа.

Хэдийгээр Засгийн газрын тэргүүн шадар сайдын албан тушаалаа өгсөн ч Д.Алтанхуягийг байлцуулж энэ асуудлаар тайлбар авах нь зүйтгэй гэж гишүүд үзсэн тул Д.Алтанхуяг гишүүн танхимд хүрэлцэн ирсэн байна.

Ингээд шүүмж эхлэв. Л.Гүндалай гишүүн “Монгол Улсад өнөөдөр шударга өрсөлдөөн алга байна. Том компаниуд монополь болсон. Хуулиар аж ахуйн нэгжүүдийн монополь байдлыг хасах эрхгүй. Иймд гол нь шударга өрсөлдөөнийг бий болгох, хянах хэрэгтэй. Бензиний үнийг дэд сайд Б.Ариунсан ганцаараа нэмсэн гэвэл тэрэн шиг худал зүйл байхгүй. Ингэж худлаа ярьдгаа болих хэрэгтэй” гэв.

Мөн Ч.Улаан гишүүн “Дэд сайд Б.Ариунсан бензиний үнэ нэмэх далим болсон үг алдаж монополь компаниудад ашиглагдсан” хэмээн буруутгалаа.

“Залагдаж” ирсэн Д.Алтанхуяг энэ талаар “Гурван жил дөрвөн сар гаруй хугацаанд хамтарсан Засгийн газарт ажиллаа. Ямар ч Засгийн газрын түүхэнд дэд сайд эрх мэдлийнхээ хүрээнд үнэ нэмсэн түүх байдаггүй. Тэр байтугай яамны сайд ч ийм шийдвэр гаргах эрхгүй. АН засгийн газраас гарахдаа үгсэн хуйвалдаад үнэ нэмлээ гээд байгаа нь үндэслэлгүй. Хоосон улстөржихөө болих хэрэгтэй. Мөн ШӨХТ газрын даргыг өөрчлөх асуудлыг дөрвөн сарын өмнө тавьсан ч шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

Одоо байгаа Өрсөлдөөний хуулийн дагуу шударга бус өрсөлдөөн үүссэн нөхцөлд хянаж шалгахаар байгаа. Саяны үнэ нэмсэн асуудал бол компаниуд үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн тул мөнгөн торгууль ногдуулахаар боллоо. Надад мэдэгдсэнээр 10 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд дүрэм журам батлах ёстой. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх гэхээр зөрчил үүсч, холбогдох хуулиудтай зөрчилдөж байгаа тул удааширч байгаа” гэв.

Эцэст нь уг асуулгыг тавьсан Д.Ганхуяг гишүүн “УИХ Засгийн газартаа хөтлөгдөхөө болих хэрэгтэй. Нохой сүүлээ, сүүл хонгорцогоо гэдэг шиг ямар ч эрх мэдэлгүй хоёр агентлагийн даргыг албан тушаалаас нь халсан нь буруу. Ил тод ярих ёстой байсан асуудлыг хуульд нийцэхгүй байна гээд жил зургаан сар хүлээлгэж болохгүй. Үүнд хуулийг хэрэгжүүлэх байсан Засгийн газар буруутай. Сонирхлын зөрчилд идэгдсэн Засгийн газартай байхаа больё. Төр зохицуулах үүргээ хийж, УИХ Засгийн газарт хяналтаа тавья. Долоохон хоногийн дотор доллар, бензиний үнээр иргэдээ цохиж унагааж болохгүй биз дээ” гэсэн юм. Ийн хэлэлцсэнээр тус өдрийн хуралдаан өндөрлөсөн юм.  

Б.Манд
Эх сурвалж: Ардын эрх
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..